Wednesday, March 30, 2011

G-Dragon

Квон Жи-Ёнг (Солонгос хэл: 권지용, 1988 оны 8 сарын 18нд төрсөн), хүмүүс түүнийг тайзны нэр болох G-Dragon гэдгээр нь илүү сайн мэдэх ба тэрээр Өмнөд Солонгосын дуучин, дуу зохиолч юм. YG энтертайнментийн доор 6 жилийн турш явж байгаад Солонгосын хип хоп хамтлаг болох Big Bang-ын 2 реппэр дуучны 1, хамтлагийнхаа ахлагчаар нь анхны амжилтын гараагаа эхлүүлсэн юм. Үүний дараагаар тэрээр өөрийнхөө үгээр хэд хэдэн альбумдаа орсон дууныхаа ( "Lies", "Last Greeting", болон "Haru Haru" гэх зэрэг) үгсийг бичиж байлаа. Big Bang түр завсарлах үеэр тэрээр өөрийнхөө Соло альбумыг гаргасан (Heartbreaker, 2009) энэ альбум жилийн хамгийн амжилттай альбумаар шалгарсан ба жилдээ 120,000 аас илүү хувь борлогдсон. Гэвч үүний дараахан ззохиолоос хулгайлан хийсэн гэх мэтээр маргалдаан үүсэж байсан ч сүүлдээ бүх маргаан зогссон.

Өмнөх амьдрал болон Big Bang

Амжилт
Америкын Wu-Tang Clan хамтлаг түүнийг 12 настай сурагч байхад нь реппэр болох сонирхолтойг нь анзааран урам өгч байлаа. Ийнхүү 2001 онд тэрээр хип хоп "Flex" альбум гаргах ажилдаа оржээ. Хэдийгээр өөрөө дууныхаа үгийг бичдэг байсан боловч түүний англи хэл нь тэр үедээ тааруухан байсан. Дараа нь YG Entertainment-ын Jinusean түүний сонирхлыг анзаарч CEO Yang Hyun Suk дээр очихыг зөвлөсөн юм. Гэрээнд гарын үсэг зурсан эхний жилээсээ тэнд цэвэрлэгээ хийж байгаад дараа нь Dong Young Baeтэй уулзсанаар хамтдаа шинээр GDYB хэмээн ажиллаж эхэлсэн. 6 жилийн дараа хэд хэдэн дуучдын альбум дээр нь хамтран ажиллан байгаад хамтран сургуулилт хийдэг 4тэйгээ Big Bang хамтлагийг үүсгэн өөрөө ахлагчаар нь ажилласаар байгаа юм. (Young Bae-ын одоогийн тайзны нэр нь Tae Yang) Хамтлагийн үүсэх үеийг ТВээр гарган баримтжуулж байсан ч тухайн үедээ 6 гүшүүн байсны 1 нь хамтлагт шалгаран орж чадаагүй юм. Тэдний амжилтын гараа нь шударгаар хэлэхэд үнэхээр амжилттай байсан ба анхны альбум 40,000 хувь борлогдож нилээн ашигтай ажиллаж байлаа."We Belong Together", "LaLaLa" зэрэг синглүүд нь радиогоор цацагдан явж байсан ба эхний энэ альбумдаа G-Dragon Америкын альтернатив рок хамтлаг болох Maroon5-ын This Love дууг эх хэлнээ дуулж өөрийнхөө анхны соло дууг гаргаж байсан. Ийнхүү 2007 онд "Always" гэх нэртэй мини альбумаа гаргасан. Энэ сд-нд түүний өөрөө зохиосон "Lies" дуу нь багтсан. Үүнээс гадна түүний хэд хэдэн дуу байгаа. "Lies" дуу бол тэдний хамгийн анхны хит дуу болсноороо нилээд онцлогтой. Дараа нь гарсан "Last Farewell","Haru Haru " зэрэг сиглүүд нь чаартын топд чагсах болж байлаа.
2009 он - Түүний амжилт, Соло
Big Bang аас түр зуур анхаарлаа Tae Yangы альбумны зүг анхаарлаа хандуулж түүний "Look at Me" дууны 2р хувилбарыг дуулсан. T.O.P, Tae Yang, G-Dragon 3 дуучин Lexyгийн "Super Fly" дуун дээр хамтран ажиллаж байлаа. Tae Yang альбумаа гаргасных нь дараа өөрийнхөө альбумны (Heartbreaker) зарим дуун дээрээ YG Entertainmentын зарим дуучидтай хамтран дуулсан. Альбум хийхдээ үсээ цайвар өнгөөр будаж стийлээ өөрчилсөн. Энэ альбум YG болон түүний хувьд үнэхээр их амжилтыг авчирсан юм.Яг үүний дараагаар шууд анхны бие даасан тоглолтоо хийх ажилдаа орж, "Shine A Light" тоглолтыг зохион байгуулсан.
Ур чадвар
G-Dragonы хөгжим нь Хип Хоп элемент дээр суурилаж байлаа. Wu-Tang Clan түүнд урам өгснөөс хойш 2001 онд 12 настайдаа "Flex" хип хоп альбум дээр ажиллаж эхэлсэн. Бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн жилүүдээсээ л хип хопоор сургуулилт хийж байсан. Тэр загварын мэдрэмж сайтай байсан учраас "2008 оны загварын билэг тэмдэг" гэж нэрлэгдэж эхэлсэн. Дээрээс нь "Хамгийн их нөлөөтэй эрэгтэй" гээр шалгарсан.
Маргалдаан
Түүнийг SonyMusicаас Heartbreaker болон Butterfly дуугаа Right Round (Flo-Rida), She`s Electric (Oasis) гэсэн 2 дуутай төстэй байна, зохиолоос хулгай хийсэн мэтээр шүүмжилж байсан. Гэсэн хэдий ч Right Round дуутай төстэй зүйл алга гэсэн мэдээгээр яриа зогссон. 2010 оны 3 сарын 6 нд YG Entertainment Flo-Rida-н төлөөлөгчтэй биечлэн уулзаж, G-Dragon-ы тоглолт дээр нь ирэх хүсэлтийг өгсөн ба энэ хүсэлтийг тэрээр хүлээн авсан юм.

2009 оны шагнал
  • Cyworld Digital Music Awards: Сарын дуу ( 9сарын ) "Heartbreaker"
  • 2009 Mnet Asian Music Awards: Жилийн альбум "Heartbreaker"
2010 оны шагнал
  • Cyworld Digital Music Awards 2009: Ting’s Choice Award
  • Cyworld Digital Music Awards 2009: Шилдэг 10
  • 2010 MTV Video Music Awards Japan: Шилдэг Хамтарсан Видео: Rain is Fallin'

G-dragon-ний шивээсний тухай
Биеэн дээрээ Vita Dolce ,Moderato ,too fast to live to young to die гэсэн 3 шивээстэй. 2007 оны 5 сард Лас-Вегасын Pals Casio дахь Hart and Hurtington tattoo Palpor гэдэг алдартай шивээс хийлгэдэг газар Carey Haert-аар 2 гарын бугуйн эсрэг талд Итали үсгээр шивээс хийлгэсэн. Баруун гар дээрээ Vita Dolce ‘амттай амьдрал” зүүн гар дээрээ Moderato “хөгжмийн нэр томьёо ‘гэсэн утгатай. 2008оны Jay B гэж шивээс хийгчээр нуруун дээрээ Too Fast to Live,Too Young To Die гэсэн үгтэй шивээс хийлгэжээ.Энэ нь “Амьдрахад дэндүү хурдан,үхэхэд хэтэрхий эрт “ гэсэн утгатай.

No comments:

Post a Comment